Цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-28 19:29:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд тэмдэглэхийг хориглолоо.

“Ковид-19” цар тахал тархсан бүс нутгаас өвчлөл зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаж, онц шаардлагагүй тохиолдолд голомт бүхий бүс нутгаар зорчихыг хязгаарлаад байна. Үүнтэй холбогдуулан сум, аймаг, хот дамжин золголт хийхгүй, олноороо цуглахгүй байхыг уриалсан мэдээлэл, сурталчилгааны ажил зохион байгуулахыг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, бүх шатны дарга, удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг татан оролцуулахгүй байхад хяналт тавих үүргийг сумдын Засаг дарга нарт өгөөд байна. 

Холбоотой мэдээ