“Шинэ залуус” ХХК багсармал тэжээл үйлдвэрлэж малчдад хүргэж байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-01-28 17:29:20

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цээл сумын Шинэ залуус” ХХК үйлдвэрлэсэн багсармал тэжээлээ өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад үйлдвэрийн үнээр хүргэжээ.

Тодруулбал, тус аймаг зудын эрсдэлийн үнэлгээгээр 14 сум зудын өндөр эрсдэлтэй, 13 сум зудын эрсдэлийн түвшин дунд гэж үнэлэгдсэн. Өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа энэ үед өвс, тэжээлийг өндөр үнээр борлуулж байгаа нь малчдад хүндрэлтэй байгаа юм. Тиймээс “Шинэ Залуус” ХХК үйлдвэрлэсэн багсармал тэжээлээ өөрсдийн тээврээр Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэ, Сэргэлэн суманд үйлдвэрийн үнээр хүргэжээ. Мөн Заамар, Цээл, Угтаал сумын малчдад 100 гаруй тн багсармал тэжээл нийлүүлсэн байна. Тус компанийн үйлдвэрлэсэн багсармал тэжээлд малчид сэтгэл хангалуун байгаа тул бусад сум захиалга өгч эхэлсэн талаар албаныхан хэлж байлаа.

Уг үйлдвэр нь 50 хувийн ногоон тэжээл, 50 хувийн улаан буудайн орцтой тэжээлийг үйлдвэрлэж байгаа аж. 

Холбоотой мэдээ