Чили “AstraZeneca”-гийн вакциныг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-28 15:43:59

САНТЬЯГО. /Reuters/. Чилийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн коронавирусний вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг лхагва гарагт олгожээ.


"AstraZeneca"-гийн вакциныг Их Британи, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсын эрүүл мэндийн байгууллагууд бүртгээд байгаа юм.


Pfizer/BioNtech”, “Sinovac” компанийн гарган авсан коронавирусний вакцинуудад хэдийн зөвшөөрөл олгосон Чилид эмнэлгийн ажилтнуудыг “Pfizer/BioNtech”-ийн вакцинаар зул сарын баярын өмнөх өдрөөс вакцинжуулж эхэлжээ.


Чили ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд халдвар авах эрсдэлтэй таван сая хүнийг, энэ оны эхний хагаст хүн амынхаа 80 хувийг дархлаажуулахыг зорьж байгаа ажээ.


Өнгөрсөн оны гуравдугаар сард “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Чилид 709888 хүн халдвар авч, 18040 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ