Монголын хөгжимчид олон улсын жазз хөгжмийн уралдаанаас тэргүүн шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-01-27 19:12:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Мюнхен хотноо 2021 оны нэгдүгээр сарын 20-21-нд болсон Курт Маасын Жазз хөгжмийн олон улсын нэр хүндтэй уралдаанд Монголын хөгжимчин Э.Шүтээн тэргүүн байр, Ц.Мөнгөнтовч дэд байр эзэлжээ.

Монгол Улсын Консерваторийн төгсөгч Э.Шүтээн, Ц.Мөнгөнтовч нар 2014 оноос Германы нэрт хөгжимчин, Монгол Улсын Консерваторийн профессор, Мартин Цинкер багшийн удирдлага дор жазз хөгжмийг суралцаж эхэлсэн бөгөөд одоогоор Мюнхены Хөгжим театрын урлагийн их сургуульд суралцаж байна. Э.Шүтээн Германы Эрдмийн солилцооны байгууллага DAAD-ын тэтгэлэгт оюутан юм.

 

Ц.Мөнгөнтовч 2018 оноос Герман улсад хөгжмийн боловсролоо үргэлжлүүлж байгаа авьяаслаг хөгжимчин бөгөөд Мартин Цинкер багшийнхаа удирдлагаар Монгол Улсад “The Jazz Train” тоглолтыг эхлүүлж байсан юм.

 

Монголын залуу хөгжимчид энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь тэдний мэргэжлийн багш нарын ажлын үр дүн бөгөөд тэд одоо Германы нэрт хөгжимчин К.Элсдемеер, М.Цинкер нарын удирдлага дор суралцаж буй юм.


Уралдааны гуравдугаар байрын шагналыг Германы дуучин Алма Найду хүртсэн байна. 

Холбоотой мэдээ