Сүхбаатар аймгийн баяр наадам 7 сарын 22,23-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 13:07:34

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, аймаг сумын баяр наадмын товыг гаргалаа.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр 7 сарын 14,15-ны өдрүүдэд сумдын баяр наадмыг, 7 сарын 22, 23-ны өдрүүдэд аймгийн баяр наадмыг тус тус зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Засгийн Газраас олон улсын уулзалт буюу АСЕМ-тай холбоотойгоор аймаг сумдын баяр наадмыг 7 сарын 15-25-ны хооронд зохион байгуулах тухай тогтоол гарсныг үндэслэн  дээрх шийдвэрийг гаргажээ.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ