Хөвсгөлд 1015 төрийн албан хаагч сонгууль зохион байгуулахад оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-07 13:01:51

Хөвсгөл аймагт аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй, суманд 22 сонгуулийн хороо байгуулагдан үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Мөн санал авах 121 хэсгийн хороо байгуулагдаж 847 төрийн албан хаагч ажиллаж нийт 1015 төрийн албан хаагч УИХ-ын сонгууль болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч сонгох сонгуулийг зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд сонгуульд ажиллаж буй иргэдийг ажлаа хийхгүй байна, ажил тасаллаа гэдэг асуудлыг гаргахгүйг байх асуудлыг хуулиндаа шийдвэрлэж өгсөн нь онцлог ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  


 

Холбоотой мэдээ