Бэлчээрийн усан хангамж болон ундны зориулалтаар 10 худаг шинээр гаргажээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-27 14:32:07

Ховд /МОНЦАМЭ/. Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас өнгөрсөн 2020 онд хийсэн онцлох ажлаас танилцууллаа. Тодруулбал, Ховд аймгийн Дарви, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань сум болон Жаргалант сумын Хайрхан, Буянт, Рашаант, Тахилт багийн нутаг дэвсгэрт нийт 10 худаг шинээр гаргажээ. Үүнд бэлчээрийн усан хангамжийн чиглэлээр 6, унд ахуйн зориулалттай ухаалаг худаг 4 байна.

Эдгээр худгийг гаргахад улсын төсвийн 74, Азийн хөгжлийн банкны 175, нийт 249 сая төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.

Ийнхүү уст цэгийг нэмэгдүүлснээр малчид отор хийх, бэлчээрээ сэлгэх боломж бүрдэх юм. Мөн аймаг, сумын төвийн айл өрхүүдийн ундны усны хүрэлцээ, хангамж өргөжих давуу талтай аж.

Холбоотой мэдээ