Өмнөговийн наадам долдугаар сарын 9-10-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-07 11:39:52

Өмнөговь аймгийн ИТХ-ын 74 дүгээр тогтоолоор Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, аймгийн баяр наадмыг ирэх долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд тэмдэглэхээр боллоо.

Тус аймгийн Сэврэй сумын 90 жилийн ой энэ мөн тохиож байгаа юм. Уг сум ойн баяр наадмаа 7 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. 

Өмнөговь аймгийн хувьд нар хур тэгширсэн сайхан наадам болох төлөвтэй байгаа юм. 6 дугаар сар гарснаас хойш бороогүй өдөр ховор байлаа. Бөхчүүд, уяачид наадмынхаа бэлтгэлд ороод байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ