Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээг сунгахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-27 09:38:24

МОСКВА. /TASS/. ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээг /СНВ-III[/ сунгахаар тохиролцжээ.


“Цөмийн пуужингийн зэвсгийг харилцан хязгаарлах энэхүү олон улсын эрх зүйн чухал механизмыг цаашид хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бүх үйл явцыг талууд ойрын өдрүүдэд дуусгана” гэж Кремлийн хэвлэлийн мэдээлэлд цохон тэмдэглэсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жозеф Байден нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ уг гэрээг сунгах асуудлаар хоёр орон ноот бичиг солилцсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.  


Стратегийн давшилтын зэвсэглэлийг хориглох тухай гэрээг /СНВ-III[/ 2010 онд байгуулсан юм. Уг гэрээний дагуу цөмийн цэнэг, тив алгасах баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцноос харвадаг баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч нисэх онгоцнуудын тоог хязгаарласан билээ. Гэрээний хүчинтэй хугацаа нь Америкийн Ерөнхийлөгч албан тушаалдаа орсон өдрийн дөнгөж дараахан дуусгавар болсон юм.  


Талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг таван жилээс илүүгүй хугацаагаар сунгаж магадгүй байна.


Холбоотой мэдээ