Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-26 17:38:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.


ҮХ-ийн Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн С.Чинзориг дүгнэлтийг танилцууллаа.


УИХ 2017 оны зургаадугаар сарын 30-нд баталсан ҮХЦ-ээс Эх,  олон  хүүхэдтэй  өрх  толгойлсон  аав, ээжид  тэтгэмж  олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, 3 хүртэлх настай хүүхдээ асарч байгаа ээжид тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг хүйсээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалтын “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.


Уг дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ