Нийслэлээс иргэдээ татаж эхлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-26 12:30:27

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг Улаанбаатар хотод гацсан иргэдээ энэ сарын 25-наас татан авч эхэллээ. Эл өдөр зургаан автобусаар 245 зорчигч ирсэн байна. Эрдэнэбулган суманд ирсэн 5 автобус замдаа Хотонт, Цэнхэр суманд зорчигч буулгажээ. Нэг автобус нь Эрдэнэмандал, Жаргалантын чиглэлд нийслэлд шууд явсан ба Өлзийт, Хайрхан, Цэцэрлэг сумын зорчигчдыг тээвэрлэн явжээ.

Мөн хувийн машинтай иргэдийг Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, 22-ын товчоогоор нэвтрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлээс ирэхээр 1300 гаруй иргэн бүртгүүлээд байна. 1-р сарын 27-ныг хүртэл цахим бүртгэлийг сунгасан ба 30-ны дотор татан авалтыг дуусгах аж. 

Татан авч байгаа иргэд Архангайд бүртгэлтэй байх бөгөөд ирэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байна.

Холбоотой мэдээ