Баянзүрх дүүргийн II хороонд хязгаарлалт тогтоов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-24 11:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн II хорооны 4, 5 дугаар хэсэгт коронавируст халдварын голомт үүссэж байж болзошгүй тул тус дүүргийн Засаг даргын захирамжаар өнөөдрийн 06.00 цагаас маргаашийн 22.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоожээ.


Тодруулбал, тус хороонд байдаг нийтийн байрны 9 иргэнээс коронавируст халдвар илэрсэн байна. Тиймээс ЭМЯ, Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тус хорооны 18-аас дээш насны 1000 гаруй иргэнээс шинжилгээ авахаар ажлаа эхлүүлжээ. Одоогоор тус хорооны иргэний танхимд байнгын нэг шинжилгээний цэг байгуулсан бол шинжилгээ авах явуулын 5 баг ажиллаж байгаа юм. 

Холбоотой мэдээ