Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-22 17:33:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай албан бичгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт өнөөдөр гардуулан өглөө.


МАН-ын IX Бага хурал өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэлээ.

Холбоотой мэдээ