Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-22 14:42:59

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан өнөөдөр болсон тухай аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Тус хурлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих Ахуйн зориулалтаар 2021 онд агнах, барих ан амьтдын хуваарь батлах тухай, аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад” шалгаруулах тухай, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай хэлэлцэж ИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаанд өргөн барихаар боллоо.

Мөн осол гэмтлээс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Төв аймгийн төлөвлөгөө батлах тухай, аймгийн “Хөдөлмөрийн аварга шалгаруулах” тухай, аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр шагнуулах тухай, аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх, захиран зарцуулах, актлах, устгах журам батлах тухай захирамжуудыг хэлэлцжсэн байна. Харин Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Төрийн одон медальд уламжлах тухай санал авч харьяа яаманд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ