Өлгий сум нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-20 16:43:59

Увс /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 20 сая төгрөгийн өртгөөр Өлгийн сумын ЗДТГ-ын дэргэд нэг цэгийн үйлчилгээний төв байгууллаа. Төвөөс зайдуу амьдардаг иргэдийн хувьд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах нь чухал байдаг. Тэгвэл тус сумын иргэд нэг дороос төрийн үйлчилгээг хүртэх боломж ийнхүү нээгдээд байна.

“Нэг цэгийн үйлчилгээний төвийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлснээр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хүртэж эхлээд байна. Тодруулбал, манай сумын иргэд хөдөлмөр эрхлэлт, халамж, улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, газар, хөдөө аж ахуйн чиглэлийн хэрэгцээт үйлчилгээг нэг цэгээс хүртэж байна” хэмээн Өлгий сумын Засаг дарга Ж.Очирбат хэллээ.

Холбоотой мэдээ