Жон Керри Монголын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-06-06 08:47:03

БЭЭЖИН. /Xinhua/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Монголд албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай уулзаж, хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны талаар хэлэлцээ хийсэн байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "АНУ, Монгол хоёрын улс төр, батлан хамгаалахын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа боловч эдийн засгийн хамтын ажиллагаа хоцрогдонгуй байгааг" дурдаад "хоёр орон хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ыг зорих Монголын иргэдэд тавьдаг визийн шаардлагыг хөнгөвчлөхийг АНУ-ын Засгийн газраас хүслээ.

Харин Жон Керри хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголын Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.

Албан ёсны статистик мэдээнээс үзвэл өнгөрсөн онд Монгол Улс АНУ руу 18 сая долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон 154 сая долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ