“COVID-19” халдварын  тохиолдол 5 нэмж бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-17 11:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 16-ны өдөр нийтдээ 15000 хүнд PCR шинжилгээг хийхэд 5 хүнд коронавирусний халдвар илэрчээ.


Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517 болсон байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлэхдээ, "Дотоодын нийт халдвар 1016 боллоо. Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болоод байна. Батлагдсан 5 тохиолдлоос ойрын хавьтлын 4 хүн байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн, биеийн байдал хүнд байгаа. Уг хүнийг тус эмнэлэг тусгаарлалтад авч, тандалт судалгаа хяналт үргэлжилж байна. Бусад аймагт халдвар гараагүй. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийтдээ батлагдсан 1517 тохиолдол байгаагаас эдгэрсэн 947 хүн буюу 62,4 хувийг эзэлж байна. Үүнээс нутаг буцаасан 9 хүн байгаа" гэлээ.

Холбоотой мэдээ