Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь халдварын голомтыг хумьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2021-01-16 14:20:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчлэн хязгаарлалт хийж 5023 иргэнийг коронавирус илрүүлэх, тандах PCR шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээнд хамрагдсан бүх иргэний хариу сөрөг гарч халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэхүү шинжилгээг 2021 оны 1 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ