Хөл хорионы үед амбулаториор 2340 хүн үйлчлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2021-01-16 12:34:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2021.01.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/


Нийслэл хотын хэмжээнд төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2340 хүн үйлчлүүлжээ. 


Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1663 дуудлага ирснээс 769 нь яаралтай тусламж, 894 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2898 хүн мэдээлэл авчээ.


ЭХЭМҮТ-д 19  хүүхэд төржээ. Нийт 133 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 280 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!

Холбоотой мэдээ