Сийлхэмийн нурууны "Б" хэсгээс 550 гаруй янгир ямаа тоолжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-16 10:31:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны ажилчид энэ сарын 12-15-ны өдрүүдэд Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын "Б" хэсэгт ажиллаж, Хуурай, Цагаан булаг, Гарбулаг, Асгат зэрэг газарт нутагладаг зэрлэг ан амьтдад зориулж давс тавих, камер суурилуулах ажлуудыг хийжээ.

Биетохникийн арга хэмжээний үеэр нийтдээ 1 тонн давсыг зохих цэгүүдэд байршуулжээ. Энэ үеэр ажиглалт мониторинг хийх явцад 7 сүргийн 550 гаруй янгир ямааг тоолж, мэдээллийн санд оруулжээ.

Мөн тухайн нутагт Монгол Улс болон ОХУ-ын хил орчмын цоохор ирвэсний шилжилт хөдөлгөөн, тархац нутаг, амьдрах орчныг судлах зорилгоор 13 тооны автомат ажиглалтын камер байршуулсан байна. 



Холбоотой мэдээ