Ноосны урамшуулалд малчин бүр хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-04 21:14:49

2016 оны ноос бэлтгэлийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор холбогдох яам тамгын газрынхан Увс аймагт сургалт зөвлөлгөөн хийлээ.

Хуучин бол зөвхөн хоршооны гишүүд ноосны урамшуулалд хамрагддаг журамтай байсан бол одоо малчин бүр ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болжээ. Хамгийн гол нь итгэмжлэгдсэн иргэн, хоршоонд ноосоо тушаах ёстой байна.

Малын үс ноос өмнө нь ихэвчлэн урд хөрш руу гардаг байсан бол одоо 85-90 гаруй хувь нь дотоодын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдаж байна. Нэгэн үе хөдөө хээр хаягдаж байсан хонины ноосыг үндэсний үйлдвэрүүд авах болсноор малчид ч мөнгө санхүүгээ өсгөх боломж нээгдсэн юм.

Ноосны урамшуулал олгож эхлэсэн 5 жилийн хугацаанд давхардсан тоогоор Увс аймгийн 22 мянган малчин өрх тус урамшуулалд хамрагджээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ