Өнгөрсөн онд далай тэнгис хамгийн их хэмжээний дулааныг шингээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-14 12:35:12

МОСКВА. /Lenta/. Өнгөрсөн онд далай тэнгисийн дулааны хэмжээ шинэ дээд түвшинд хүрснийг цаг уур судлаачид илрүүлжээ.


Усны гадаргуугаас доош 2 мянган км-ын зузаантай далайн давхаргад бүртгэгдсэн дулааны хэмжээ 1995 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай “Advances in Atmospheric Sciences” сэтгүүлд нийтэлсэн байна. 


Судлаачид Далай тэнгис, агаар мандлын судалгааны газар болон Үндэсний экологийн мэдээллийн төвөөс авсан далайн температур, давсжилтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Өнгөрсөн онд далайн гадаргуугаас доош 2000 метр хүртэлх гүнд шингэсэн дулааны хэмжээг 2019 оныхтой харьцуулахад 20 зеттажоулиар илүү байжээ. Энэ нь 1.5 литрийн хэмжээтэй 1.3 тэрбум данх усыг буцалгах хэмжээний халуун юм.


Дэлхийн агаар мандлын илүүдэл дулааны 90 гаруй хувийг далай тэнгис өөртөө шингээдэг учир далайн температур уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлт болдог аж. Түүнчлэн далай, тэнгисийн дулаарал агаар мандлын дулаарлаас хэдэн арван жилээр хоцорч явагддаг байна. 

Холбоотой мэдээ