Хөвсгөл аймаг 3127 цаатай боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-13 20:03:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болох цаан сүргийн тоо толгой өмнөх оноос 18,6 хувь буюу 491 толгойгоор өсөж 3127 цаатай боллоо.  

Сүүлийн жилүүдэд цаан сүргийн тоо жил дараалан өсөж байгаа гэнэ. Тодруулбал 2015 онд 1855, 2016 онд 2040, 2017 онд 2229, 2018 онд 2396 цаа, 2019 онд 2636 толгой цаа тоолуулсан байна. Энэ жил Цагааннуур суманд цас бага учир цаатан иргэд  отроор тайгад гарч  өвөлжиж байна. Цааг тоолохдоо мориор очиж нэг бүрчлэн тоолсон бол  хяналтын тооллогыг Зүүн тайгад очиж хийсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Холбоотой мэдээ