Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-13 16:02:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Онцгой комиссын ээлжит хуралдаанаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй сууц өмчлөгчдийн холбоодод нийтийн зориулалттай орон сууцанд ариутгал, халдваргүйтгэлийг үе шаттайгаар зохион байгуулах, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд тавих хяналтыг чангатгах шийдвэр гаргалаа.

Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн болон аж ахуйн нэгж, байгууллага орчмын цас, мөсийг цэвэрлэх, “Бүртгэлийн цэг”-ийн QR кодыг үүсгэх, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, амны хаалттай хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Дорноговь аймагт корона вирусний халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт дахин халдвар илрээгүй тул аймгийн нутаг дэвсгэрийг эрүүл бүс гэж үзэх боломжтой талаар албаныхан дурдсан юм.Цаашид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорионы дэглэмийг тодорхой хэмжээнд сахих, ариутгал халдваргүйтгэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ