Аймгийн Засаг дарга иргэдтэй бямба гарагт тогтмол уулзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-12 17:20:03

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ч.Чимэд энэ оны анхны захирамжаараа долоо хоног бүрийн бямба гарагийн 13-16 цагийн хооронд иргэдээ сонсож, цаг үеийн аливаа асуудлаар харилцан зөвлөлдөж байх шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд эхний уулзалт энэ сарын 9-ний бямба гарагт аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд болж, 26 иргэн оролцсон байна.

Тухайлбал, цахимаар Өлгий сумын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 16 иргэн сумын Засаг дарга Ж.Очирбатын хамтаар холбогдож, ирэх дөрвөн жилд Увс аймагт хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд болоод түүнийг хэрэгжүүлэх журам, төлөвлөгөөний талаар асууж тодруулсан байна. Тэрчлэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 4 иргэн хил дээр саатсан импортын ачаа барааны талаар санал хүсэлтээ илэрхийлэхэд аймгийн Засаг дарга шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа мэдэгджээ.

Холбоотой мэдээ