Хальтиргаатай замд 15 тн бодис, давс цацав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-09 09:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ нийслэлийн автозамд өчигдөр 12 тонн бодис, гурван тонн давс цацжээ.


Одоогоор 1993 тонн бодис, 352 тонн давсны үлдэгдэлтэй бөгөөд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны хогийн цэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.


Энэ сарын 8-ны 20:00 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн 111 гудамж, 186.1 км авто болон явган замын цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хогийг булах, нийтийн бие засах газрын үйлчилгээнд 587 хүн, цэвэрлэгээний 16, хог тээврийн 8, үйлчилгээний 13 машин, бичил техник 15 гээд нийт 64 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ