Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулиас шинэ доктор төрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
bolor@montsame.mn
2015-09-29 11:01:32

Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Б.Алтангэрэл хууль зүйн ухааны докторын /Ph.D/ зэрэг  хамгааллаа.

Тэрээр “Хорих ял эдлүүлэх ажиллагааны онол, арга зүйн асуудал” сэдвээр судалгааны бүтээл туурвижээ. Монгол Улсад хорих ажиллагааг гүйцэтгэж ирсэн уламжлалыг түүхэн он дарааллын хэлхээ холбоонд нь судлан үечлэн, хорих ял эдлүүлэх ажиллагааны онолын үзэл баримтлал, хорих ял эдлүүлэх талаарх олон улсын хэм хэмжээ, гадаад орны онцлогийг судлан, ялтныг нийгэмшүүлэх үе шат, хорих ял эдлүүлэх ажиллагааны чиг хандлагыг тодорхойлсон судалгааны ажил хийсэн байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд