АНУ-ын Конгресс ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-07 17:24:00

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Конгрессын хоёр танхим хамтарсан хуралдаанаараа 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталлаа.


Сонгуулын дүнг батлахыг 270 гаруй гишүүн дэмжжээ. Ингэснээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены ялалт баталгаажиж, Америкийн засаг захиргааны дараагийн тэргүүн хэн болох тухай маргаан эцэс болж байна.  


Жо Байден Сонгогчдын коллегийн санал хураалтаар 306 санал авсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 232 санал авсан билээ.



Холбоотой мэдээ