Хөнгөлөлттэй олгосон эмийн 48 хувийг даралт бууруулах эм эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 2021 оны 1 дүгээр сарын 6 хүртэлх хугацаанд 357,244 цахим жор бичжээ.
Харин цахим жорын бараг талыг буюу 48 хувийг “Даралт бууруулах” эм эзэлж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
10 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
14 цаг