Дэлхийн цомд хүч үзэх бөхчүүд тодорчээ
МОНГОЛЫН МЭДЭЭЧөлөөт бөхийн барилдааны “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн 10 бөх уригдан оролцохоор болжээ.
Тэмцээн энэ сарын сарын 11-12-нд АНУ-ын Лос-Анжелос хотод болох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 8 байр эзэлсэн улс орны шигшээ багууд урилгаар оролцдог уламжлалтай. Манай багийн тамирчдыг танилцуулахад, 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д Т.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцохоор болжээ.
Шилдэг багуудын “Дэлхийн цом 2016”-д өрсөлдөх Монголын шигшээ баг “А” хэсэгт ОХУ, Гүрж, Туркийн хүчтэй багуудтай таарсан байна.
Д.Өлзий
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
19 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
23 цаг