"Талибан" Афганистаны Кундуз хотыг булаан эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-29 10:31:42

КАБУЛ. /Reuters/. Афганистаны хойд нутгийн стратегийн ач холбогдол бүхий Кундуз хотыг “Талибан” бүлэглэлийн босогчид өчигдөр булаан эзэлжээ.

Афганистаны ДХЯ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “Талибан”-ы босогчид өчигдөр үүр цайхаас өмнө тус хот руу халдан дөрвөн иргэн, хоёр цагдааг хөнөөсөн байна. Тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн “Талибан”-ы 25 гишүүнийг устгажээ.

Тус улсын телевизийн мэдээлснээр, халдагчид мужийн захиргааны байр, банк болон шоронг булаан эзэлсэн байна.
“Талибан”-ыхан тус хотын төвийг булаан эзэлснийг Афганистаны ДХЯ болон арми мөн хүлээн зөвшөөрсөн юм.

2001 онд “Талибан”-ы засгийн газар нурснаас хойш Афганистаны нэг ч томоохон хот босогчдын гарт ороогүй байсан билээ.

Сүүлийн хэрэг нь өнгөрсөн онд ерөнхийлөгч болсноосоо хойш аюулгүй байдлыг сэргээхээр оролдож буй Ашраф Ганийн засгийн газарт бас нэг цохилт боллоо.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд