Орон сууцны жижүүр, үйлчлэгч нарт хүнсний бүтээгдэхүүн олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-31 23:01:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 13 хоногийн өмнө сурвалжлагч Л.Отгонбаатарын санаачилгаар Өвөрмонголчуудын халуун сэтгэлийн хандивыг Дархан сумын гэр хорооллын иргэдэд хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад сайн үйлсийн аяныг дахин үргэлжлүүлж, орон сууцны жижүүр, үйлчлэгч нарыг хамруулан, хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, ахуйн хэрэглээний бараа өгөв.

Нийт 4 багийн 20 орчим иргэнд гурил, будаа, ургамлын тос, гоймон, элсэн чихэр, гар нүүрийн саван, эдийн саван, угаалгын нунтаг, амны хаалт зэргийг Өвөрмонголчуудын хандиваар олголоо.

Мөн шинэ жилийн баярын тохиолдуулан уг аянд Шарын гол сумын иргэн “Буянтын хөндийн Шарын гол” ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа нэгдэж бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг илгээсэн бол Дархан захын худалдаа эрхлэгч, Н.Оюунчимэг, Б.Энхзаяа нар оролцсон байна.

Дархан сумын 14, 4, 6, Өргөө багийн иргэдэд дээрх тусламжийг хүргэсэн бөгөөд багийн засаг дарга, СӨХ, иргэд баярын өдөр ийнхүү сайхан аян өрнүүлж буйд талархал илэрхийлж, хандив өгсөн бүх хүмүүст сайн сайхныг хүсэн ерөөж байлаа.

Эхний хандивын аянд хамрагдсан өрхүүдтэй нийлээд нийт 50 гаруй өрх айлд халуун сэтгэлийн хандивын тусламж хүрсэн байна.

Холбоотой мэдээ