Египет “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлах шинэ багц арга хэмжээг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-28 13:07:11

КАИР. /Xinhua/. Египетийн Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд шинэ багц арга хэмжээг ням гарагт танилцууллаа.


Ирэх ням гаргаас хэрэгжих шинэ арга хэмжээнүүдийг зөрчсөн хувь хүн, албан байгууллагад торгууль ногдуулна гэж Засгийн газраас мэдээлжээ.


Мөн шинэ жилийн баярын бүх үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргаж, ийм үйл ажиллагаа зохион байгуулсан газруудыг хаана гэж мэдэгдсэн байна.


Засгийн газрын мэдэгдэлд дурдсанаар, олон нийтийн амны хаалт зүүх гэх мэт урьдчилан сэргийлэх дэглэмийг баримтлаагүй хүмүүсийг 50 Египет паундаар /3.2 ам.доллар/ торгоно.


Зоогийн газар, кафенуудын хувьд Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу үйлчлүүлэгчдийнхээ тоог нийт хүчин чадлынхаа 50 хувьд хязгаарлах шаардлагатай.


Харин зөрчсөн тохиолдолд 4000 паундаар торгож, долоо хоног үйл ажиллагаагаа зогсоох ёстой байна. Мөн давтан зөрчил гаргасан тохиолдолд хаах хугацааг хоёр дахин нэмэгдүүлнэ.


Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон Египетэд өнөөдрийн байдлаар 131 315 хүн халдвар авч, 7352 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ