Чулуунхороот сумын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хойд хөрштэй хиллэдэг Чулуунхороот сумын нэг иргэний давтан шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гараад байсан юм. Уг иргэнийг Халдвартын тасагт тусгаарлаж, PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсан гэж БОЭТ-ийн тархвар судлаач Б.Ганганцэцэг мэдээллээ.
Ташрамд, иргэдийг мэргэжлийн байгууллагын мэдээллээс өмнө цуурхалд итгэж, дархлаагаа унагахгүй байхыг уриалъя гэв. Энэ сарын нэгнээс хойш Улаанбаатар хот болон бусад аймгаас Дорнод аймагт нийт 6000 гаруй иргэн ирж ажиглалтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар 12-р сарын 14-нөөс хойш гэрийн ажиглалтад байгаа иргэдийн давтан шинжилгээ 84 хувьтай байна. Энэ хугацаанд 880 иргэнд PCR шинжилгээ хийж, хариу нь бүгд сөрөг гарчээ.