Нийтийн тээвэрт 924 автобус үйлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 19 байгууллагын 924 тээврийн хэрэгсэл гарч байгаагаас их багтаамжийн 888, дунд багтаамжийн 36 автобус байгаа юм.
Өнөөдөр 6:00-14:00 цагийн хооронд нийт 65368 зорчигч тээвэрлэжээ. Харин Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 483 тээврийн хэрэгсэл байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний баазууд өглөө ажил эхлэхээс өмнө бүх тээврийн хэрэгслийг ариутгасан бол мэргэжлийн байгууллагууд шугам замд мөн ариутгал хийж байгаа аж.