Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог УИХ-ын гишүүн Х.Булгантуяа даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-22 13:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг сонгов.


УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог энэ оны долоодугаар сарын 8-нд байгуулсан. Уг хороонд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буй юм. Үүнээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь дэмжиж, сонголоо.



Холбоотой мэдээ