Баянзүрх дүүргийн ачаалалтай чиглэлд автобус нэмж явуулах санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-22 10:08:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  дөрвөн байршилд хяналт, шалгалт хийж, ачаалал ихтэй чиглэлд ажлын өдөр үйлчлэх автобусны тоог нэмэх санал боловсруулжээ.


Өчигдөр 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. 


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой НОК-ноос нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг өгөв.


Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч үйлчилгээ үзүүлдэг автобусны ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, жолооч нарт халдвар хамгаалалтын  дэглэм мөрдүүлэх, тэднийг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ. 


Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобусүйлчилгээнд явж байгаа. Харин  амралтын өдрүүдэд 351 автобус  нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. 

Холбоотой мэдээ