Баянзүрх дүүрэгт ариутгал халдваргүйтгэл хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-21 13:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээг 19 цэгт авахаар болсон. Өчигдөр тус дүүргийн шинжилгээний талбайг оруулаад нийт 18,540 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийжээ. Үүнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж байгаа юм.  


Мөн НМХГ-аас 12 чиглэлээр гаргасан мэдэгдлийг 299 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж, гүйцэтгэлийг нь хянажээ.

Худалдаа үйлчилгээний хоёр, эмийн сан, эмнэлгийн байгууллага тав, айлын орц, нийтийн эзэмшил дөрөв, нийт 11 газрын 1,254м2 талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хянаж байна.

Гүний хяналтаар 1 аж ахуйн нэгжийн 20.8 тонн бүх төрлийн боловсруулсан хүнс, нэг аж ахуйн нэгжийн 66.5 тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нийт хоёр аж ахуйн нэгжийн  87.3 тонн, бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагджээ. Түүнчлэн 23 тир автомашины 1,258.56м2 талбайд гадаргуугийн, 23 кабинд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.


Холбоотой мэдээ