Өлгий хотын гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-21 12:36:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Жил бүр улсын болон орон нутгийн төсвөөр гудамж талбайд гэрэлтүүлэг тавьдаг ч тэр нь эвдрэлтэй, асдаггүй, ихэнх гудамж огт гэрэлтүүлэггүй зэрэг гомдлууд иргэдийн зүгээс олноор ирдэг аж.

Иймд аймгийн Засаг дарга Д.Бауыржан Өлгий хотын зарим гэрэлтүүлгийн асахгүй байгаа шалтгааныг тогтоож, зөрчил дутагдлыг арилгах, шөнө, орой ажил тарах үед болон өглөө иргэд ажилдаа явах үед асааж, хэвийн ажиллах боломжоор хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ