Дөрвөн цэгт шинжилгээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дөрвөн цэгт шинжилгээ авч байна. УОК-ын шийдвэрээр 12-р сарын 1-нээс эхлэн иргэдийг өөрийн оршин суудаг газартаа очих боломжийг нээж зөвхөн нэг удаагийн хөдөлгөөн хийх зохицуулалт үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 5433 иргэн Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн бөгөөд 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлаж байгаа юм.
Шинжилгээ 10.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ. Зарим өдөр 600 гаруй иргэн Дорнод аймагт ирсэн тохиолдол байгаа тул ачааллын үед шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлнэ гэж ЭМГ-аас мэдээллээ. Шинжилгээ өгөх иргэд 8684-3366, 7058-3366 дугаарын утсаар цаг авч үйлчлүүлэхийг анхаарууллаа.