Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Тус аймгийн “Ховдын мэдээ“ сонин болон ОХУ-ын Барнаул хотын “Алтайская правда” сонин хамтран ажиллахаар боллоо.
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл \МСНЭ\, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төв хамтран “Найрсаг
хөршүүд-Хил хязгааргүй яриа” сэдэвт Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим уулзалтыг
энэ сарын 15-ны өдөр зохион байгуулав.
Үүнд МСНЭ-ийн
салбар зөвлөлийн тэргүүн, зарим гишүүн оролцлоо. Энэ үеэр Монгол, Оросын “Пресс
байкаль” клубийн нээлт боллоо. Мөн хоёр орны нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд
хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Тодруулбал, энэхүү цахим уулзалтад Ховд аймгийн “Ховдын
мэдээ“ сонин оролцсон бөгөөд ОХУ-ын Барнаул хотын “Алтайская правда” сонинтой гэрээ
байгуулж, талууд гарын үсэг зурлаа.
Монгол
Улс, ОХУ
хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан орон нутгийн нийгэм,
боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг бүх салбарт зохион
байгуулж буй цаг үеийн ажил, онцлох үйл явдлын талаар мэдээлэл солилцож,
тогтмол уялдаа холбоотой ажиллах юм.
Энэ нь орон нутгийн сонин хэвлэлийн хамтын ажиллагааг бататгах, харилцан туршлага солилцох, сэтгүүлчдийг сургах, байгууллагуудын цогц хөгжлийг хангах, мэдээллийн цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
