Мобикомоос МСҮТ, политехник коллежийн суралцагчдыг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-15 11:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мобиком корпорациас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, политехник коллежийн суралцагчдын цахим сургалтыг дэмжиж 9 GB дата эрхтэй шинэ дугаар олгож байна.


Мобиком корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд “COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотой МСҮТ, политехник коллежийн суралцагчдын цахим сургалтыг дэмжиж 9 GB дата эрхтэй, 1000 нэгжтэй шинэ дугааруудыг өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-нийг хүртэл олгоно.


МСҮТ, политехник коллежийн суралцагчид Мобикомын хот, хөдөөгийн аль ч салбараас суралцагчийн үнэмлэхээ үзүүлээд авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ