Агаараар 2,2 мянган тн ачаа тээвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаараар энэ оны эхний 11 сард 2.2 мянган тн ачаа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеийнхээс 3.0 (57.5 хувь) мянган тонноор багасав.
Энэ хугацаанд агаараар дотоодод 72.4 (3.2 хувь) тн ачаа тээсэн нь өмнөх оны
мөн үеийнхээс 2.6 (3.5 хувь) тонноор, мөн олон улсад тээсэн ачаа 2.2 (96.8 хувь) мянган тн болж, өмнөх оны
мөн үеийнхээс 3.0 (58.3 хувь) мянган тонноор буурлаа.
Агаараар тээсэн
ачаа өнгөрсөн 11 дүгээр сард
89.9 тн болж, өмнөх сараас 107.8 (54.5 хувь) тонноор багасав.
Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 11 сард 439.0 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх
оны мөн үеийнхээс 1.1 (70.8 хувь) сая хүнээр, харин өнгөрсөн 11 дүгээр сард 11.2 мянга
болж, өмнөх сараас 22.8 (67.0 хувь)
мянган хүнээр цөөрлөө.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид оны эхний 11 сард
279.2 (63.6 хувь) мянган хүн
болж, өмнөх оны мөн үеийнхээс 120.6 (30.2 хувь) мянган хүнээр цөөрөв.
Үүнд Чойбалсан чиглэлийн зорчигч 91.7, Овоот чиглэлийн
зорчигч 90.0, Мөрөн чиглэлийн зорчигч 67.7
хувиар буурсан нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид оны эхний 11 сард
159.7 (36.4 хувь) мянган хүн
болж, өмнөх оны мөн үеийнхээс 945.2 (85.5 хувь) мянган хүнээр цөөрөв.
Үүнд Улаанбаатар-Бээжин
чиглэлийн зорчигч 93.3,
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигч 90.9, Улаанбаатар-Хайлаар
чиглэлийн зорчигч 90.2, Улаанбаатар-Гонконг чиглэлийн зорчигч 87.8, Улаанбаатар-Москва чиглэлийн зорчигч 89.2 хувиар багассан нь нөлөөлжээ.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 11 сард 135.9 тэрбум төгрөг
болж, өмнөх оны мөн үеийнхээс 333.2 (71.0 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх
сараас 5.1 (50.8 хувь) тэрбум төгрөгөөр багасч, 5.0 тэрбум төгрөг боллоо.