Н.Еркежаныг Толбо сумын Засаг даргаар томилохоос татгалзжээ

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.mn
2020-12-14 11:42:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын Засаг дарга нарыг одоогоор бүрэн томилж дуусаагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг нь хянагдаж ирсэн Өлгий, Алтанцөгц, Бугат, Буянт, Ногооннуур, Сагсай сумын Засаг дарга нарыг томилсон.

Одоо 7 сумын Засаг даргын асуудал хүлээлт үүсгээд буй.  Үүнээс Толбо сумын ИТХ-аас нэрийг нь дэвшүүлсэн Н.Еркежаныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан томилохоос татгалзжээ.

Харин татгалзсан шалтгаанаа албан бичигтээ тайлбарлаагүй байна.

Н.Еркежаны хувьд тус аймгаас сумын Засаг даргаар нэр дэвшсэн цорын ганц эмэгтэй юм.

Холбоотой мэдээ