Байгууллагуудад үйл ажиллагаандаа мөрдөх зааварчилгаа хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, даваа гаригаас зарим байгууллага ажиллах тул НМХГ-аас тэдгээрт эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ.
Энэ тухай НМХГ-ын
Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, “Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байрандаа цэвэрлэгээ хийх, тусгай
зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч
байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх учиртай”-г хэлэв.
Үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх, нэг ширээнд хоёр хүн суухаар тооцож, ширээ сандлыг байршуулах, үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөл бүрдүүлэх ёстой.
Аж ахуйннэгж,
албан байгууллагууд шаардлагатай цэгт гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг
илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөө гаргана.
Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт харагдахаар байршуулж бүртгэх эсвэл qr.ulaanbaatar.mn сайт ашиглан үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэхийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх аж.