“BTS” хамтлаг оны онцлох уран бүтээлч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-11 15:29:10

ВАШИНГТОН. /Yonhap/. Америкийн “Time” сэтгүүл 2020 оны онцлох уран бүтээлчээр БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийг тодруулжээ.


BTS” хамтлаг энэ онд хөгжмийн шилдэг жагсаалтуудыг тэргүүлээд зогсохгүй дэлхийн хамгийн нэр хүндтэй хамтлагуудын нэг болж байна гэж “Time” сэтгүүл онцолсон байна.


BTS” энэ онд "Dynamite", "Life Goes On" дуунуудаа гаргасан нь өндөр амжилтыг авчирсны зэрэгцээ тэд Америкийн “Billboard Music Awards”, “American Music Awards” наадмаас шагнал хүртсэн юм.


Мөн уг хамтлаг “Grammy” наадмын шагналд нэр дэвшээд байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сарын 31-нд болох тус наадмаас шагнал хүртвэл АНУ-ын гол гурван хөгжмийн наадмаас шагнал хүртсэн анхны БНСУ-ын уран бүтээлч болох ажээ. 

Холбоотой мэдээ