Энэ сард гурван тусгай нислэгээр 570 иргэнээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-09 11:00:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-оос энэ сард гурван тусгай нислэг үйлдэж, 570 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөсөн байна.


Тодруулбал, энэ сарын 16-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу нислэг үйлдэж Европоос 160 иргэнээ авах аж. Мөн энэ сарын 20-нд Японы Токиогоос 160, 26-нд БНСУ-ын Сөүлээс 250 иргэнээ авахаар төлөвлөсөн байна.


Ташрамд дурдахад, дэлхий нийтэд “COVID-19” цар тахал тархаж эхэлснээс хойш Монгол Улс гадаад орнуудаас 21 мянга орчим иргэнээ тусгай нислэгээр аваад буй юм.

Холбоотой мэдээ