Пентагоны тэргүүнээр анх удаа өнгөт арьст иргэн сонгогдож магадгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-08 14:26:43

ЛОНДОН. /BBC/. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хаших хүнээр генерал Ллойд Остиныг сонгож магадгүй байна.  


Хэрэв энэ мэдээлэл баттай болвол Батлан хамгаалахын сайдаар анх удаа африк гаралтай иргэн сонгогдох юм. 


Остин байлдааны ажиллагаанд дивиз командалсан анхны африк гаралтай америк эр байсан бөгөөд АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын тэргүүн байжээ. 2016 онд тэрбээр албан тушаалаасаа огцорсон хэдий ч сүүлийн жилүүдэд Пентагоны тэргүүний албан тушаалд өрсөлдөх гол хүмүүсийн нэгээр түүнийг нэрлээд байгаа аж.  


Батлан хамгаалахын сайдын албан тушаалд хэний нэрийг дэвшүүлэхээ Ж.Байден Зул сарын баярын өмнө буюу 12 дугаар сарын 11-нд албан ёсоор зарлах бодолтой байна. Түүнчлэн тэрбээр Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигчдийг энэ долоо хоногт зарлаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ