ОХУ-д халдварын 28 мянга гаруй тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-07 16:33:13

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-д коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 28142-оор нэмэгдэж,  2 488 912 боллоо гэж шинэ халдвартай тэмцэх тус улсын шуурхай штаб мэдээлэв.


Нэг өдрийн өмнө 29039 тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Халдварын хамгийн олон буюу 7279 тохиолдолд Москва хотод илэрчээ. Цар тахал дэгдсэнээс хойш Оросын нийслэлд нийт 654 841 хүн халдвар авсан байна.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 20.6 хувьд нь /5789/ шинж тэмдэг илрээгүй байна. Өнгөрсөн хоногт нас барсан тохиолдлын тоо 456-гаар нэмэгдэж, нийт тохиолдол 43 597 -д хүрсэн бол 18850 өвчтөн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1 956 588 болжээ. 


Холбоотой мэдээ