“Арвайхээр хотын зөвлөл”-ийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-07 16:59:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг дарга, Хотын захирагч Б.Ганбат “Арвайхээр хотын зөвлөл”-ийг байгуулж, өнөөдөр анхны хурлаа зохион байгууллаа.

Аймгийн болоод Арвайхээр сумын үе үеийн удирдлагаар ажиллаж байсан ахмадууд, төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл нь Арвайхээр хотыг хөгжүүлэхэд мэдлэг, чадвар, туршлагаа хуваалцах юм.

Анхны хурлаараа зөвлөлийн гишүүд олон үнэтэй санал хэлсний дотор хот байгуулалтад онцгой анхаарахыг чухалчилж байв. Онгоцны буудлыг нүүлгэх, хотын баруун хэсэгт Дэлгэрэх голоос усан хангамжийг татах, гэр хорооллыг дэд бүтцүүлэх, модон жорлонг халах ажлыг гарааны жилдээ эртхэн төлөвлөхийг сумын Засаг даргад санал болголоо. Зөвлөлийн гишүүдийн саналыг сумаас батлах бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ